Огноо: 2015.01.28
Тендер шалгаруулалтын нэр: “106 ДУГААР СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА /СХД/”
Тендер шалгаруулалтын дугаар: СХД/БА/А18-02/
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос “106 дугаар сургуулийн спорт заалны барилга /СХД/” СХД/БА/А18-02/ тоот барилгын ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100 000 /Нэг зуун мянга/-н төгрөгөөр худалдан авч болно. Төлбөрийг Төрийн сан банкны Худалдан авах ажиллагааны албаны 200951009 тоот дансанд тушаана. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: 2013, 2014 оны борлуулалтын орлогын нийт мөнгөн дүнгийн жилийн арифметик дундаж нь 800,0 сая төгрөгөөс багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож байгаа үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх ба нотлох баримтаар баталгаажуулж ирүүлнэ.
ББСБ болон ХЗХ-ны тодорхойлолтыг хүчингүйд тооцно.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 жил буюу 2013, 2014 оны санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулсан байх шаардлагатай.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 1 500 000 000 төгрөгөөс багагүй байх.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм /шаардлагатай бүх зөвшөөрлүүд/
Тендерийн хамт 15 000 000 /Арван таван сая/ төгрөгийн үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 09 цаг 30 минутанд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Захиалагчийн хаяг: Улаанбаатар хот, 27 дугаар хороо, Баянгол-1, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, нэг давхар, 109 тоот өрөө, Утас: 7000 0771, Худалдан авах ажиллагааны албаны ахлах мэргэжилтэн С.Содгэрэл.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
