ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо : 2015 оны 05 дугаар сарын 22
Тендер шалгаруулалтын нэр: Сонгинохайрхан дүүргийн 11-р хорооны байрны зүүн тал, амины орон сууцны 3,4-р хэсгийн дунд үерийн жалга засварлах ажил
Тендер шалгаруулалтын дугаар: СХД/ТА/2015/08/ тоот
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын Газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос 11-р хорооны байрны зүүн тал, амины орон сууцны 3,4-р хэсгийн дунд үерийн жалга засварлах ажлыг гүйцэтгэх тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.meps.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын (www.e-procurement.mn) дагуу зохион байгуулж байна.
Тендерт оролцогч нь тендер илгээхийн өмнө 50 000 (тавин мянган) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн турш хүчинтэй байна. Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн /2013, 2014 он/ борлуулалтын дундаж
орлого 100 000 000 / нэг зуун сая/ төгрөгөөс багагүй байна.
Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо:
Сүүлийн 2 жилийн аль нэг жилд ядаж нэг удаа 80 000 000 /Наян сая/ төгрөгийн төсөвт өртөгтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:
Сүүлийн 2 жил /2013, 2014 он/
Шаардлагатай тусгай зөвшөөрөл: Барилга, Хот байгуулалтын Яамны ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл 2.3.2 заалттай байх
Тендерийн хамт 1 707 200 /нэг сая долоон зуун долоон мянга мянга хоёр зуун/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 09 цаг 00 минут–аас өмнө Цахим худалдан авах систем (www.meps.gov.mn)-ээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн, 09 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг Цахим худалдан авах систем (www.meps.gov.mn)-ээс үнэ төлбөргүй татаж авна уу.
Бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо, Баянголын-1, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр нэгдүгээр давхар, 109 тоот Худалдан авах ажиллагааны алба. Утас: 70000717
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
