ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2015.05.27
Тендер шалгаруулалтын нэр: 1-р хороолол, 20-р байрны авто замын хучилт хийх/)”
Тендер шалгаруулалтын дугаар: СХД/зА/А/179-02/
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос “1-р хороолол, 20-р байрны авто замын хучилт хийх” СХД/ЗА/А/179-02/ тоот барилгын ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендерир үүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 80000 /Наян мянга/-н төгрөгөөр худалдан авч болно.Төлбөрийг Төрийн сан данс, Худалдан авах ажиллагааны албаны 200 951 009 тоот дансанд тушаана.Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: 2013, 2014 оны борлуулалтын орлогын нийт мөнгөн дүнгийн жилийн арифметик дундаж нь 150,0 сая төгрөгөөс багагүй байна.
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 70,0 /Дал/-н сая төгрөгөөс багагүй байх ба нотлох баримтаар баталгаажуулж ирүүлнэ.ББСБ болон ХЗХ-ны тодорхойлолтыг хүчингүйд тооцно.
- Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 жил буюу 2013, 2014 оны санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулсан байх шаардлагатай.
- Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Ядаж нэг удаа санал болгож буй үнийн дүнтэй дүйцэхүйц ажил гүйцэтгэсэн байх
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм /шаардлагатай бүх зөвшөөрлүүд/
Тендерийн хамт 2 160 000 /Хоёр сая нэг зуун жаран мянга/-н төгрөгийн үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2015 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 09 цаг 40 минутанд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Захиалагчийн хаяг: Улаанбаатар хот, 27 дугаар хороо, Баянгол-1, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, нэг давхар, 109 тоот өрөө, Утас: 7000 0771, Худалдан авах ажиллагааны албаны ахлах мэргэжилтэн С.Содгэрэл.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
