Огноо: 2021 оны 06 дугаар сарын 24
Тендер шалгаруулалтын нэр: УС ТҮГЭЭХ БАЙР (4Ш) /СХД-н 24,26 дугаар хороо/
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ/202112247
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос УС ТҮГЭЭХ БАЙР (4Ш) /СХД-н 24,26 дугаар хороо/ НХААГ/202112247 тоот ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn сайтнаас үнэгүй татаж авч болох бөгөөд тендер нь цахим тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулагдаж байгаа тул тендерт оролцогч нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-д өөрийн аж ахуйн нэгжийн тоон гарын үсгээр нэвтрэн орж тендерийн материалаа цахим хэлбэрээр ирүүлнэ. Тендер ирүүлэхдээ цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын дагууэргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр тендерт оролцох хураамж 50,000 (тавин мянга)-нтөгрөгийг www.tender.gov.mn -ээр банкны меркантийн системийг ашиглан төлнө.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн турш хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
2019, 2020 оны аль нэг жилд төсөвт өртгийн 70 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа хийж гүйцэтгэсэн байх
2019, 2020 оны борлуулалтын орлогын арифметик дундаж нь төсөвт өртгийн 70 хувиас багагүй байна.
Төсөвт өртгийн 50 хувиас багагүй түргэн хөрвөх хөрөнгөтэй байна.
Тендерийн хамт 3 000 000 /Гурван сая/-н төгрөгийн дүнтэй эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn–р цахим хэлбэрээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 07 сарын 26-ны өдрийн 10 цаг 10 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхгүй
Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцно
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо, Агар-4 гудамж Г-31 байр, 102 тоот Худалдан авах ажиллагааны алба, Утас: 7000-0717, 7000-0771
Веб сайт: www.tender.gov.mn
Имэйл хаяг: songinohairhan@procurement.gov.mn
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
