Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж байна

3

Сонгинохайрхан дүүрэг 2021 оныг “Иргэдэд ээлтэй ногоон дүүрэг” болгох зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай мөрийн хөтөлбөртөө 43 хороог бүрэн гэрэлтүүлэгтэй болгох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хоггүй цэвэр орчинтой болгох, иргэдэд ээлтэй орчныг бүрдүүл

эх гэсэн зорилтыг тусган ажиллаж байна.

 

Мөн дүүргээс сонгогдон гарсан УИХ-ын гишүүн, НИТХ-ын төлөөлөгчид, ДИТХ-ын төлөөлөгчид хамтран Улс, нийслэлийн төсөвт бүтээн байгуулалтын хөрөнгийг суулгаж байгаа юм.

Нийслэл, дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 43 хороо бүрт бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байгаа юм. Тэдгээрийн нэг болох 28-р хороонд энэ онд Улс, нийслэл, орон нутгийн төсвөөр хийгдэж байгаа хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж байна.

?Улсын хөрөнгө оруулалтаар Сансар 4-р гудамжинд 650 хүүхэд хүлээж авах боломжтой сургуулийн бүтээн байгуулалтын ажлыг “Бум бод” ХХК гүйцэтгэж байна. Гүйцэтгэлийн явц 40 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд 2022 оны 4-р сард ашиглалтад орох юм

?Улсын хөрөнгө оруулалтаар Хувьсгалчдын гудамжнаас Ногоончулуут 4-52 тоот хүртэлх 900 метр зам 2020-2021 оныг дамнан үргэлжилж байна. Зорчих хэсгийн гүйцэтгэл дууссан. Явган хүний замын гэрэлтүүлгийн ажил энэ онд эхэлнэ. Нийт гүйцэтгэл 80 хувьтай үргэлжилж байна

?Улсын хөрөнгө оруулалтаар 150 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай хоёр давхар эко цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна

?Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Сансар 2,8,9,10 дугаар гудамжинд 60 ширхэг гэрэлтүүлгийн ажил хийх байршлыг тодорхойлон зураг төслийг боловсруулсан

?Австарын хөрөнгө оруулалтаар Сансар 1-5 дугаар гудамж Ногоончулуут 10, 11 дүгээр гудамжинд 120 ширхэг гэрэлтүүлгийн бүтээн байгуулалтын ажил хийх байршлыг тодорхойлон зураг төслийг боловсруулсан. Энэ оны 4-р сард ашиглалтад орно. Гүйцэтгэл 25 хувьтай үргэлжилж байна

?Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Ногоончулуулт 4-52 тоотоос 264-р цэцэрлэгийг холбон Жанцангийн замтай нийлэх 2 км замын ажлыг гүйцэтгэж байна. 2020-2021 он дамнан үргэлжилж буй бөгөөд 500 метр чулуун зам хийсэн. Гүйцэтгэл 50 хувьтай үргэлжилж байна

?Тус хорооны аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд хоёр хүүхдийн тоглоомын болон сагсан бөмбөгийн талбайг сэргээн, засварлаж хүүхдүүддээ бэлэг барилаа

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.