ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо мандал-овоо 17 дугаар гудамж 36 тоотын урд, алтан-овоо 16 дугаар гудамж 49 тоотын хажууд зөөврйин усан сан байгуулах ажил
Тендер шалгаруулалтын дугаар: СХД/ББ/ 08/
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын Газраас эрх бүхий тендерт оролцогчдоос
Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо мандал-овоо 17 дугаар гудамж 36 тоотын урд, алтан-овоо 16 дугаар гудамж 49 тоотын хажууд зөөврийн усан сан байгуулах ажил гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 100.000 (нэг зуун мянган) төгрөгөөр Сонгинохайрхан дүүргийн Төрийн сан 200951009 тоот дансанд тушаана худалдан авч болно.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
· Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил /2013, 2014 оны борлуулалтын дундаж орлого нь 60 000 000 төгрөгөөс багагүй байна
· Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналын 30%-иас багагүй байна.
· Аудитаар баталгаажуулсан жилийн эцсийн санхүүгийн тайланг ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2013, 2014 он
· Сүүлийн хоѐр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жилийн аль нэг жилд ядаж нэг удаа 40 000 000 төгрөгийн өртөгний ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.
· Тухайн ажилд шаардлагатай дараах тусгай зөвшөөрөлтэй байх. Үүнд: барилга хот байгуулалтын яамны барига угсралтын 2.1.2: 2.1.3: 2.1.4 заалтуудын аль нэг.
Тендерийн хамт: Тендерт оролцогч 1,376 000 /нэг сая гурван зуун далан зургаан мянган төг/-ний тендерийн баталгаа ирүүлнэ. Энэхүү баталгаа нь 2015 оны 10 дүгээр сарын 14-ны өдрийг дуустал хүчинтэй байна
Тендерийг 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 10.00 цагаас өмнө Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Баянголын-1, Засаг даргын Тамгын газрын байр, 1 давхарт 109 тоот хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн, 10.30 минут нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх “эрхгүй”.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү “тооцохгүй”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Баянголын-1, Засаг даргын Тамгын газрын байр, 1 давхарт 109 тоот, Худалдан авах ажиллагааны албаны барилгын инженер Д.Жаргалмандах утас: 70000771
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
