Энэ оны элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын 19-22-ны өдрийн хооронд зохион байгуулахаар болсон. Шалгалт наймдугаар сарын 19-ны өдөр 10:00 цагт Монгол улсын түүх хичээлийн шалгалтаар эхэлнэ.

3

ЭЕШ өгөх сурагчид иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг, Бүртгэлийн хуудас / Энэ оны төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаас бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авна/, Суудлын хуваарь /та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна/, Бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ заавал авч очих шаардлагатай.






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.