ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо : 2015 оны 08 дугаар сарын 03 нь
Тендер шалгаруулалтын нэр: Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо 5, 6, 7 дугаар байрны дунд хорооны цэцэрлэгт хүрээлэн тохижуулах СХД/ЦА/2015/01/ тоот ажил
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын Газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо 5, 6, 7 дугаар байрны дунд хорооны цэцэрлэгт хүрээлэн тохижуулах СХД/ЦА/2015/01/ тоот ажлыг гүйцэтгэх цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.meps.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын (www.e-procurement.mn) дагуу зохион байгуулж байна.
Тендерт оролцогч нь тендер илгээхийн өмнө 50 000 (тавин мянган) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн турш хүчинтэй байна. Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
· Борлуулалтын хэмжээ:
- Сүүлийн 2 /2013, 2014/ жилийн борлуулалтын дундаж орлого нь 100 000 000 төгрөгөөс багагүй байна
· Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:
- Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналын 30%-иас багагүй байна.
· Аудитаар баталгаажуулсан жилийн эцсийн санхүүгийн тайланг ирүүлэх жилийн тоо:
- Сүүлийн 2 жил буюу /2013, 2014 он/
· Сүүлийн хоѐр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:
- Сүүлийн 2 жил буюу 2013-2014 онд дор хаяж нэг удаа 80 000 000 /наян сая/ төгрөгийн төсөвт өртөгтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.
· Тухайн ажилд шаардлагатай дараах тусгай зөвшөөрөлтэй байх.Үүнд:
- Барилга, Хот байгуулалтын Яамны ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл 2.1.1 ба түүнээс дээш заалттай байх шаардлагатай
· Тендерийн хамт:
- Тендерт оролцогч 1 345 600 /нэг сая гурван зуун дөчин таван мянга зургаан зуун/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Энэхүү баталгаа нь 2015 оны 10 дугаар сарын 17–ны өдрийг дуустал хүчинтэй байна
Тендерийг 2015 оны 09 дугаар сарын 04-ниы өдрийн 15 цаг 00 минутаас өмнө Цахим худалдан авах систем (www.meps.gov.mn)-ээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 15 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг Цахим худалдан авах систем www.meps.gov.mn)-ээс үнэ төлбөргүй татаж авна уу.
Бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо, Баянголын-1, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр нэгдүгээр давхар, 109 тоот Худалдан авах ажиллагааны алба, Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн А.Айнур. Утас: 70000717
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
