Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 1-7, 59-64, Овоот 70, 71-р гудамжинд гадна гэрэлтүүлгийн ажил /дахин зарлагдсан/

1

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 1-7, 59-64, Овоот 70, 71-р гудамжинд  гадна гэрэлтүүлгийн ажил

Тендер шалгаруулалтын дугаар: СХД/ГА/07/07

Сонгинохайрхан дүүргийн  Засаг  даргын  Тамгын  Газраас  эрх  бүхий  тендерт оролцогчдоос Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 1-7, 59-64, Овоот 70, 71-р гудамжинд  гадна гэрэлтүүлгийн ажил гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100.000 (нэг зуун мянган) төгрөгөөр Сонгинохайрхан дүүргийн Төрийн сан  200951009 тоот дансанд тушаана худалдан авч болно.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

·         Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил/2013, 2014оны борлуулалтын дундаж орлого нь 100 000 000 төгрөгөөс багагүй байна

·         Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналын 30%-иас багагүй байна.

·         Аудитаар баталгаажуулсан жилийн эцсийн санхүүгийн тайланг ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу2013, 2014 он

·         Сүүлийн хоѐр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жилийн аль нэг жилд ядаж нэг удаа 50 000 000 төгрөгийн өртөгтэй гэрэлтүүлгийн ажлын үндсэн гүйцэтгэгчээр орсон байна

·         Тухайн ажилд шаардлагатай дараах тусгай зөвшөөрөлтэй байх.Үүнд: Эрчим хүчний яамны олгодог: Ажил үйлчилгээ  явуулах тусгай зөвшөөрөл болох  цахилгаан дамжуулах шугам,дэд станцын угсралт, засварын 03.2.1  заалт болон түүнээс дээш

Тендерийн хамт: Тендерт оролцогч санал болгож байгаа тендерийн үнийхээ 1,888,500 мянган төгрөгөөр тооцож  тендерийн баталгаа ирүүлнэ Энэхүү  баталгаа  нь 2016 оны 01 дүгээр сарын 04–ний  өдрийг  дуустал хүчинтэй байна

 

Тендерийг 2015 оны 10 дугаар сарын 23-ны  өдрийн 09 цагаас өмнө Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаархороо, Баянголын-1, Засаг даргын Тамгын газрын байр, 1 давхарт 109 тоот хаягаар ирүүлэхба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 09 цаг 20 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх “эрхгүй”.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү “тооцохгүй”

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаархороо, Баянголын-1, Засаг даргын Тамгын газрын байр, 1 давхарт 109 тоот, Худалдан авах ажиллагааны албаны, Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн А.Айнур утас: 70000771






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.