СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛООАнх 1955 онд Хүүхдийн эмнэлэг нэртэйгээр үүсэн байгуулагдаж байсан Эрүүл мэндийн төв өдгөө Баянхошуу амбулатори, поликлиник, 43 өрхийн эрүүл мэндийн төвтэй болж 1100 гаруй албан хаагч эмнэлгийн анхан шатны болон лавлагаа шатны тусламж, үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Тус төвийн хамт олон хүн төрөлхтний өмнө тулгарсан сорилтын нэг цар тахлын үед хүчээ дайчлан ажиллаж ард иргэдээ эмчлэн, дархлаажуулалтад хамруулан ажилласан, 140.000 гаруй хүнийг эрт илрүүлэгт хамруулж аюулт өвчнөөс урьдчилан сэргийлж ажилласан гээд олон амжилтуудыг өнгөрсөн хугацаанд үзүүлжээ
“ТОХИЖИЛТ, ЦЭВЭРЛЭГЭЭ, ҮЙЛЧИЛГЭЭ” ОНӨААТҮГ-ЫН 74 ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮНД ЭКО ТӨХӨӨРӨМЖ СУУЛГАНААвто тээврийн хэрэгслээс агаарын бохирдолд үзүүлж байгаа нөлөө нь 28-30 орчим хувьтай байна гэсэн судалгаа байдаг. Иймд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, агаарын чанарыг сайжруулах зорилгоор “Саусгоби сэндс” ХХК, гүйцэтгэгч “Eco mine systems” ХХК-тай санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээ үзэглэлээ
ДҮҮРГИЙН 4, 5, 18, 22, 29, 36, 37, 40 ДҮҮРГИЙН ХОРООНЫ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛААДээрх хорооны иргэдийн төлөөлөл өнөөдөр дүүргийн Засаг даргын орлогч Д.Хосбаяртай уулзаж тулгамдсан асуудлаарынхаа талаар хэллээ. Тухайлбал газар чөлөөлөлт, оюутны тэтгэлэгт хамрагдах, сайжруулсан түлшний цэг ажиллуулах хүсэлтэй байгаа талаар, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх хүсэлтэй байгаа иргэнд газар олгох боломжтой эсэх, байрны доод давхраас хөрсний ус гарч ирж байгаа талаар иргэд санал хэллээ
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 2025 ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХДҮҮД БАТЛАМЖАА ГАРДАН АВЛААХүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах хүрээнд үндэсний болон олон улс, тив, дэлхийн түвшинд сэдлэг, авьяас, хичээл зүтгэлээрээ тэргүүлэн сурлага, урлаг, спорт, оюун ухаан бусад төрлөөр амжилт гарган манлайлсан дүүргийн “Оны онцлох хүүхэд”-ийг шалгарууллаа. Сонгинохайрхан дүүргийн 2025 оны онцлох хүүхдээр ✅Техник сэтгэлгээ, шинэ санал, санаачилга, бүтээлч байдал төрөлд Хөгжил цогцолборын 12 е ангийн сурагч О.Хулан ✅Сурлагын амжилт төрөлд 65 дугаар сургуулийн 10 а ангийн сурагч У.Ариунзул ✅Урлаг, уран бүтээл төрөлд 76 дугаар сургуулийн 3 а ангийн сурагч М.Биндэрьяа ✅Биеийн тамир, спорт төрөлд 122 дугаар сургуулийн 11в ангийн сурагч А.Ариунгуа ✅Монгол ёс, түүх, соёлыг өвлөн уламжлагч төрөлд 151 дүгээр сургуулийн 9а ангийн сурагч З.Мөнх-эрдэнэ ✅Байгаль, хамгаалал, эрүүл аюулгүй орчин төрөлд 67 дугаар сургуулийн 10б ангийн сурагч А
ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ЭЗЭНГҮЙ НОХОЙ, МУУРЫН ТООГ БУУРУУЛАХ, ТҮР БАЙРЛУУЛАН АСРАМЖЛАХ ГАЗАРТ ХҮРГҮҮЛЭХ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАИргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дүүргийн 43 дугаар хорооны нутаг дэвсгэр, зуслангийн бүсэд эзэнгүй нохой, муурыг барьж түр байрлуулан асрамжлах газарт хүргэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна
ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР АМНЫ ХААЛТ ЗҮҮХ НӨЛӨӨЛЛИЙН АЯНГ ЗОХИОН БАЙГУУЛНАДүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд Татварын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтсээс цаг үеийн мэдээлэл өглөө
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН “ТЭГШ ЭРХ-ТЭГШ БОЛОМЖ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛААСонгинохайрхан дүүргийн хэмжээнд 10400 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас хөгжлийн бэрхшээлтэй 1402 хүүхэд байна гэсэн тоон мэдээлэл бий. Иймд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Тэгш эрх-тэгш боломж” нэгдсэн арга хэмжээг дүүргийн Засаг даргын Тамгын газар болон “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар”, “Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс”, “Боловсролын хэлтэс”, “Нэгдсэн эмнэлэг”, “Эрүүл мэндийн төв”, “Гэрэлт андаган” ТББ, “Хүүхэд гэр бүлийн тэгш хөгжил төв” ТББ, “Гэрлэх ёслолын өргөө”-тэй хамтран зохион байгууллаа
УЛААНБААТАР ХОТЫН НОГООН ОРОН СУУЦ ТӨСЛИЙН ЭХНИЙ 110 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ НЭЭЛТ БОЛЛООАгаар хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд дүүргийн 9 дүгээр хороонд Баянхошуу дэд төвийг түшиглэн ногоон орон сууц төслийн эхний 110 айлын байр ашиглалтад орж нээлтээ хийлээ
ДҮҮРГИЙН 39 ДҮГЭЭР ХОРООНД ЦАГДАА, ӨРХИЙН ЭМНЭЛЭГ, ХОРООНЫ ЦОГЦОЛБОР БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО“Хорин минутын хот” концепци, түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд төрийн цогц үйлчилгээг анхан шатны нэгжээс хүргэх зорилгоор дүүргийн 39 дүгээр хороонд цагдаа, өрхийн эмнэлэг, хорооны цогцолбор барилга ашиглалтад орлоо. Хорооны цогцолбор барилгыг улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2022 онд барьж эхэлсэн бөгөөд гүйцэтгэгчээр “Алтайн шарга говь” ХХК ажиллаж өнөөдөр нээлтээ хийлээ
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН МЕНЕЖМЕНТ БОРЛУУЛАЛТЫГ ДЭМЖИХ НЬ B2B УУЛЗАЛТ-ЗӨВЛӨГӨӨН 2025 БОЛЛООЖижиг дунд үйлдвэрлэл, эрхлэгчдийг дэмжих, тэдний борлуулалтын орлогыг өсгөх, харилцан туршлага судалж, мэдээлэл солилцох зорилгоор дүүргийн Засаг даргын Тамгын газар, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл сургалтын төв хамтран “Үйлдвэрлэлийн менежмент борлуулалтыг дэмжих нь B2B уулзалт-зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд Өнөр, Баянхошуу бүсийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид өнөөдөр оролцож байгаа бөгөөд маргааш Төв, Толгойт бүсийн үйлдвэрлэл эрхлэгчдийг хамруулна
ДҮҮРГИЙН 41 ДҮГЭЭР ХОРООНД ХУУЧИН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ БАЙНАТоглоомын талбайд лего шал, саравч, гулсуурыг суурилуулсан бөгөөд гүйцэтгэгчээр дүүргийн “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ ажиллаж байна
“ШИНЭ САНАА, САЙН ТУРШЛАГА” БОЛЗОЛТ УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ШАЛГАРЛААХэсгийн ахлагч нарын өдрийг угтан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан хэсгийн ахлагчийн ажлын онцлог, үүрэг хариуцлага, хийсэн ажлын үр дүнг танилцуулах, харилцан туршлага судлах зорилгоор “Шинэ санаа, сайн туршлага” болзолт уралдаан зарласан. Уралдаанд дүүргийн 1, 15, 16, 18, 25, 29, 31, 41 дүгээр хорооноос материалаа ирүүлсэн бөгөөд шинээр санаачилсан ажил арга хэмжээ нь бодит, үр дүнтэй, хэрэгцээ шаардлагатай байсан эсэх, шинийг эрэлхийлсэн, бусдад үлгэр дуурайлал болохуйц, асуудлыг үр дүнтэй шийдвэрлэсэн байдал, бусад хороод, хэсгийн ахлагч нарын үйл ажиллагаанд түгээн дэлгэрүүлэх боломжтой эсэх, хийж хэрэгжүүлсэн ажлын фото зураг, видео, үзүүлэн, баримт нотолгоо хангалттай эсэхийг харгалзан үзэж шилдгүүдээ өнөөдөр шалгаруулсан юм. “Шинэ санаа, сайн туршлага” болзолт уралдааны -Тэргүүн байранд хорооны цахим хуудсыг нээж, чатбот буюу автомат хариулагч үүсгэн иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай хариу өгч шийдвэрлэдэг, хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийнхээ үйл ажиллагааг сурталчилж төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлсэн 29 дүгээр хорооны шилдэг хэсгийн ахлагч нарын баг, -Дэд байранд ахмад настан, эмэгтэйчүүд рүүгээ чиглэсэн олон нөлөөллийн ажлыг үе шаттайгаар зохион байгуулж үр дүнд хүрсэн 16 дүгээр хорооны шилдэг хэсгийн ахлагч нарын баг, -Гутгаар байранд иргэдийн санал хүсэлтийг шуурхай хүлээн авч шийдвэрлэх ажилд санаачилга гаргаж, шаардлагатай хэсгүүдэд өөрсдийн хөрөнгөөр санал хүсэлтийн хайрцаг бий болгосон, иргэдийн зорчих хэсгийг тохижуулсан 31 дүгээр хорооны шилдэг хэсгийн ахлагч нарын баг тус тус шалгарсан юм
ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД 150 ИРГЭНИЙГ БИЧИГ БАРИМТЖУУЛЖ, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ БОЛОМЖИЙГ НЬ БҮРДҮҮЛЛЭЭДүүргийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд бичиг баримтжуулах шаардлагатай иргэдийг төрийн үйлчилгээнд хамрагдахад дэмжлэг үзүүлэх, бичиг баримтжуулах аяныг 1 сарын хугацаанд зохион байгуулсан. Тухайлбал улсын бүртгэлийн хэлтсийн 85 жилийн ойг тохиолдуулан шинээр 16 нас хүрч байгаа 85 хүүхдийг бичиг баримтжуулж өнгөрсөн 7 хоногт иргэний үнэмлэхийг нь гардуулж өгсөн
ДАВС, БОДИСЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ХАЛТИРГАА ГУЛГААНААС СЭРГИЙЛЭХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ2025.11.06-ны өдрөөс эхлэн цас орж эхэлнэ гэсэн цаг агаарын урьдчилсан төлөвтэй байна
“СОЁЛ ТҮГЭЭЕ-СОЁЛТОЙ СОНГИНОХАЙРХАНЧУУД-4” СПОРТЫН 7 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭНД ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР ХОШОЙ АВАРГА БОЛЛООБиеийн тамир спортыг хөгжүүлэх хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх байгууллагуудын хамтын ажиллагааг өргөтгөх хамт олны биеийн тамир спортын арга хэмжээнд оролцох идэвхийг дээшлүүлэх зорилгоор “Соёл түгээе-Соёлтой Сонгинохайрханчууд-4” спортын 7 төрөлт тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнийг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спорт хороо болон өмнөх жилийн цомын эзэн байгууллагатай хамтран зохион байгуулдаг уламжлалтай

Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Баянголын 1
Бичиг хэргийн эрхлэгч: 70170118
Иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдол: 70173317 Б.Номин-Эрдэнэ