ЗДТГ-ын Хөдөлмөрийн дотоод журам
ЗДТГ-ын гүйцэтгэлийн тайлан
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын мэндчилгээЭрхэм хүндэт Сонгинохайрхан дүүргийн ард иргэд та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Улсын хүн амын 10 орчим хувь нь ажиллаж амьдарч буй тус дүүрэг нь өдрөөс өдөрт өргөжин тэлж, хөгжлийн гараандаа хэдийнээ ирээд байна. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь төр иргэний хамтын ажиллагаа, бүтээлч оролцоонд тулгуурлан амар тайван нийгмийг цогцлоон хөгжүүлэх эрхэм зорилготойгоор ажиллаж байна
Албан хаагчдын үнэлгээ
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД МӨРДӨГДӨЖ БУЙ ДҮРЭМ, ЖУРАМ|
Эх сурвалж: Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Хууль, Эрх зүйн хэлтэс Эрх зүйн нийтлэг асуудал, тогтоол шийдвэр, захирамж тушаалын биелэлт хариуцсан мэргэжилтэн Э.Сэлэнгэ Утас 70170111 Цахим шуудан: e.selenge@shdmonitoring.ub.gov.mn |
Санхүү, төрийн сангийн хэлтэсСанхүү, төрийн сангийн хэлтэс нь дүүргийн төсвийн төслийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах, түүнийг хэрэгжүүлэх, төрийн сангийн төлбөр тооцоог программ хангамжийн үндсэн дээр хяналт тавин гүйцэтгэх, төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлийн тайлан мэдээг холбогдох хууль тогтоомжийн дагуу гаргах, дүүргийн татварын баазад бүртгэл бүхий аж ахуйн нэгж, төсөвт байгууллагуудын бүртгэл хөтлөлт, тайлан тэнцэл гаргалтын үйл ажиллагаанд хяналт тавих, дүүргийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын санхүүжилтийг гүйцэтгэлийн дагуу олгох, түүний үр дүнг тооцох, орон нутгийн өмчийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах ажлыг удирдан зохион байгуулах, санхүү, төсвийн асуудлаар үнэн зөв бодит мэдээллээр шуурхай хангах ажлыг төсвийн ерөнхийлөн захирагчийн өмнө хариуцах үндсэн чиг үүрэг бүхий Засаг даргын Тамгын газрын нэгж мөн.
Санхүү, төрийн сангийн хэлтсийн чиг үүрэг
с нь дүүргийн төсвийн байгууллагуудыг төсөв, санхүү бүртгэлийн мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллах;
2.Монгол Улсын Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон төсөв санхүүгийн холбогдолтой хууль тогтоомжийг дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, түүний биелэлтэд хяналт тавьж, цаашид боловсронгуй болгох талаар санал дүгнэлт гаргах;
3.дүүргийн төсвийн төлөвлөгөөг боловсруулах, батлуулах, гүйцэтгэлийг хангахад шаардлагатай тооцоо судалгаа, мэдээ тайланг дүүргийн нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, төсөвт байгууллагуудаас гаргуулах;
4.дүүргийн төсвийн төлөвлөгөөг боловсруулах, батлуулах, сарын хуваарийг Засаг даргаар батлуулах, шаардлагатай тохиолдолд төлөвлөгөөнд зохицуулалт, өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулж шийдвэрлүүлэх;
5.төсөвт байгууллагын төлбөр тооцоо, гүйлгээг холбогдох журамд заасны дагуу хянаж, шуурхай үйлчилж ажиллах;
6.төсвийн гүйцэтгэлд бүртгэлээр хяналт тавьж, төсөвт байгууллагын төлбөр тооцоо, санхүүжилт зохих журмын дагуу зарцуулагдаж байгаа эсэхийг шалган зааварчилж ажиллах;
7.татварын болон татварын бус орлогын төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавих, татварын оногдуулалт, төлөлттэй холбогдсон маргаан шийдвэрлэх асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэх;
8.төсвийн үргүй зардлыг багасгах, өөрчлөлт оруулахад санал дүгнэлт гаргах, төсвийн үйл ажиллагааны зарцуулалтад хяналт тавих;
9.дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан төсвийн төлөвлөгөөг мөрдөж, төсөвт байгууллагуудын санхүүжилтийг олгох;
10.төсвийн ил тод байдлыг хангах, дүүргийн төсвийн зарцуулалтын талаар иргэд олон нийтийг мэдээллээр хангах;
11.тусгай шилжүүлгийн орлого, зарлагын гүйцэтгэлийг зохион байгуулах;
12.татварын баазад бүртгэл бүхий аж ахуйн нэгж, төсвөөс санхүүждэг байгууллагуудын хагас, бүтэн жилийн санхүүгийн тайланг хүлээн авч нэгтгэх ажлыг удирдан зохион байгуулах;
13.Төсвийн тухай болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн сангийн үйл ажиллагааны журмыг зөрчсөн, тогтоосон хугацааны дотор холбогдох мэдээ, тайлан тэнцлээ гаргаагүй байгууллага, албан тушаалтанд тогтоосон журмын дагуу арга хэмжээ авах;
14.дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагчийн эрх, үүргийн хүрээнд холбогдох хуулийг баримталж, санхүү, төсөв, хөрөнгө оруулалтын талаар хэрэгжүүлэх ажлын гүйцэтгэлийг хангаж ажиллах;
15.Төсвийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоомжоор олгосон эрхийн дагуу дүүргийн төсөвт байгууллагын нягтлан бодогч нарыг ажилд томилох, чөлөөлөхөд мэргэжлийн үүднээс санал дүгнэлт өгч, зөвшилцөх;
16.санхүүгийн бүртгэл, тооцоо, тайлан тэнцлийг гаргах, ажлыг сайжруулах талаар үр өгөөж, идэвх зүтгэлтэй ажилласан байгууллага, албан тушаалтанд урамшуулал шагнал олгох ажлыг зохион байгуулах;
17.дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төлөвлөгөө, ажлын задаргаа жагсаалтыг мөрдөж, бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны гүйцэтгэлд хяналт тавих, төлбөр тооцоог батлагдсан заавар журмын дагуу санхүүжүүлэх;
18.орон нутгийн өмчийн ашиглалт, зарцуулалтын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах арга хэмжээ авч ажиллах;
19.төрийн сангийн үйл ажиллагаанд мөрдөгдөх эрх зүйн актын хүрээнд төсвийн хэрэгжилтийг зохион байгуулахад мэргэжил арга зүйн зөвлөгөө, чиглэл өгч ажиллах.
Засаг даргын Тамгын газрын дүрэм
2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө
Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Баянголын 1
Бичиг хэргийн эрхлэгч: 70170118
Иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдол: 70173317 Б.Номин-Эрдэнэ