Мэдээ, мэдээлэл
ДҮҮРГИЙН 10 БАЙРШИЛД ГОЁЛЫН ЦЭЦЭГ ТАРЬЖ, ЦЭЦГИЙН МАНДАЛ БАЙГУУЛЖ БАЙНА.
2026-6-18

Дүүргийн 10 байршилд гоёлын цэцэг тарьж, цэцгийн мандал байгуулж байна.

Жил бүрийн зургаадугаар сард дүүргийн өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор нийтийн эзэмшлийн зам талбайд нэг наст мандлын цэцгийг тарьдаг.

Энэ жил дүүргийн 10 байршилд мандарваа, цээнэ, хун цэцэг, алаг нүдэн, алиссум, хилэн, зөгийн үүр зэрэг нэр төрлийн 66000 ширхэг гоёлын цэцэг тарих ажлыг эхлүүлээд байна.

Дээрх ажлыг нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгаа хариуцсан хоёр  байгууллага гүйцэтгэж байна.

АВИЛГЫН ГЭМТ ХЭРЭГ, АВИЛГА АШИГ СОНИРХОЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ
2026-6-18

Дүүргийн Засаг даргын 2026 оны А/295 тоот захирамжийн хүрээнд "Бид- Авлига, ашиг сонирхолын зөрчлөөс ангид хамт олон" аянд Дэд бүтцийн хөгжлийн алба ОНӨААТҮГ-аас 2026 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу ӨМГӨӨЛЛИЙН ТЭРИГҮН АДВОКАТС ХХК-тай хамтран нийт 26 алба хаагчид  "Авилгын гэмт хэрэг, авилга ашиг сонирхолоос урьдчилан сэргийлэх", "Төрийн албан хаагчийн ёс зүй ба харилцаа хандлага" сэдвүүдээр сургалт, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна

ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
2026-6-18

Хог хаягдлын менежментийн сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулагдаж байна

Дүүргийн хэмжээнд хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах хандлагыг олон нийтийн оролцоотойгоор төлөвшүүлэх, ил задгай хог хаяхаас сэргийлсэн зөв дадал хэвшлийг бий болгох, орчны бохирдлыг бууруулах зорилгоор 43 хорооны Хог хаягдлын олон нийтийн байцаагч нарт зориулсан “Хог хаягдлын менежментийн сургагч багш бэлтгэх” сургалтыг зохион байгуулж байна

Сургалтыг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Барилга, архитектурын сургуулийн Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн мэргэжлийн багш нар удирдан явуулж байгаа бөгөөд оролцогчдод хог хаягдлын менежмент, ангилан ялгалт, олон нийтэд зөв дадал хэвшил төлөвшүүлэх арга зүйн мэдлэг, ур чадварыг олгож байна

АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, АВЛИГЫН ХОР УРШГИЙГ ТАНИУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО
2026-6-11

Дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах, гүйцэтгэх албан тушаалтнуудад авлига, албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын хор уршгийг таниулах сургалтыг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтран зохион байгууллаа   Сургалтад дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид, Хорооны Засаг дарга нар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа, дэргэдэх  байгууллагууд, сургууль, цэцэрлэгийн удирдах болон эрх бүхий албан тушаалтнууд нийт 300 гаруй албан хаагч оролцож мэдээлэл авлаа. Сургалтаар АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар М.Жамъянчойжил, Б.Баяртөгс нар ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын ойлголт, шалтгаан, хор хөнөөл гэсэн сэдвүүдээр танилцуулга, мэдээлэл өгч, сургалтын төгсгөлд авлигын эсрэг хууль тогтоомж, сургалтаар өгсөн мэдээллийн хүрээнд мэдлэг сорих асуулт, хариултын АХА тэмцээнийг зохион байгууллаа

1224 ЭЭЖ “ЭХИЙН АЛДАР” ОДОН ГАРДАН АВЛАА
2026-5-29

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Эхийн алдар”нэг, хоёрдугаар зэргийн одонгоор шагнах тухай 71 дүгээр зарлигаар Сонгинохайрхан дүүргийн 161 ээж нэгдүгээр зэргийн одонгоор, 1063 ээж хоёрдугаар зэргийн одонгоор шагнагдлаа. Түүнчлэн дээрх “Эхийн алдар” одон хүртсэн ээжүүдийн дундаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны 13 дугаар зарлигийн шинэ журмын дагуу 51 ээж нэгдүгээр зэргийн одонгоор, 100 ээж хоёрдугаар зэргийн одонгоор шагнагдсан юм

АХМАД НАСТНУУД, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙНХЭЭ ЦАХИМ УР ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ
2026-5-27

Монгол Улсын Засгийн газрын 108 дугаар тогтоолоор төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор “Цахимаар нэн тэргүүнд бодлогын зөвлөмж”-ийг баталсан. Зөвлөмжид төрийн үйлчилгээг иргэн төвтэй, хүртээмжтэй, өгөгдөлд суурилсан хэлбэрт шилжүүлэн, иргэн-төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилт тавьсан билээ. Тус үндэсний хөдөлгөөнийг Улаанбаатар хотноо Сонгинохайрхан дүүргээс ийнхүү эхлүүлж байна

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ӨСВӨРИЙН ХУРДАН КЛУБИЙГ БАЙГУУЛЖ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 160 ХҮҮХДИЙГ ЦАХИМ ЭЛЧЭЭР БЭЛТГЭЛЭЭ
2026-5-26

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 108 дугаар тогтоолоор "Цахимаар нэн тэргүүнд" бодлогын зөвлөмж батлагдсантай холбогдуулан уг зөвлөмжийг орон нутагт сурталчлан таниулах, хэрэгжүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд мэдээлэл технологийн өсвөрийн “Хурдан клуб”-ийг дүүргийн Засаг даргын дэргэд байгуулах шийдвэр гарч Ерөнхий боловсролын сурагчдыг клубийн гишүүнээр элсүүлж, цахим элчээр бэлтгэх сургалтыг өнөөдөр дүүргийн Боловсролын хэлтэс, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газартай хамтран зохион байгууллаа. Клубийн хүүхдүүд цахим ур чадварын сургалт, арга хэмжээнд өөрсдөө оролцоод зогсохгүй өөрсдийн эзэмшсэн мэдлэг мэдээллээ нийгмийн бүхий л бүлгийн иргэдэд түгээж үлгэрлэн манлайлах “Цахим элч”-ийн үүрэг гүйцэтгэж ажиллах юм

“ҮЛГЭРИЙН ЕРТӨНЦӨӨР АЯЛЦГААЯ” ЖҮЖИГЧИЛСЭН ТОГЛОЛТЫН УРАЛДААН БОЛЛОО
2026-5-21

2025-2026 оны хичээлийн жилийн зорилго, зорилтын дагуу сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэн номын ач тусыг таниулах, хамтран бүтээлчээр унших чадварыг зохиолд суурилсан арга зүйгээр үлгэр өгүүллэгийг жүжигчилсэн тоглох зорилгын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын дунд “Үлгэрийн ертөнцөөр аялцгаая” жүжигчилсэн тоглолтын уралдаан боллоо. Уралдаан Нийслэлийн хүүхдийн 316 дугаар цэцэрлэгт болсон бөгөөд 3 үе шаттайгаар зохион байгууллаа. Уралдааны 1-р шатанд Төрийн өмчийн 72 цэцэрлэгийн 850 гаруй хүүхэд, 512 багш, 2-р шатанд 48 цэцэрлэгийн 500 гаруй хүүхэд, 230 багш, 3-р шатанд дүүргийн хэмжээнд 18 цэцэрлэгийн 200 гаруй хүүхэд, 50 багш оролцлоо

“СОНГИНОХАЙРХАН-БОЛОВСРОЛ 2026” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
2026-5-20

12 дугаар ангийн суралцагч бүр элсэлтийн ерөнхий шалгалтыг амжилттай өгч хүссэн их дээд сургуульдаа элсэн суралцах, 10, 11 дүгээр ангийн суралцагчид мэргэжлээ зөв сонгож хүссэн зорилгодоо хүрэх боломж гарцыг нээж өгөх зорилгоор “Сонгинохайрхан-Боловсрол 2026” арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль "МУБИС-ийн  Тусгай хэрэгцээт боловсролын тэнхим, " Улаанбаатар төмөр замын их сургууль, Зохиомж их сургууль зэрэг  20 гаруй их дээд сургууль, боловсрол, сургалтын төвүүд оролцож суралцагчдад мэдээлэл өглөө

БУМБАТЫН РАШААНД 10 МЯНГАН МОД ТАРЬЖ БАЙНА
2026-5-16

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд дүүргийн 24-р хорооны Бумбатын рашаанд мод тарьж байна. Нийтдээ 10 мянган мод тарьж байгаа бөгөөд улиас, хайлаас, голт бор зэрэг гурван төрлийн мод тарьж байна

Мэдээ, мэдээлэл


Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.