Санхүү, төрийн сангийн хэлтэсСанхүү, төрийн сангийн хэлтэс нь дүүргийн төсвийн төслийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах, түүнийг хэрэгжүүлэх, төрийн сангийн төлбөр тооцоог программ хангамжийн үндсэн дээр хяналт тавин гүйцэтгэх, төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлийн тайлан мэдээг холбогдох хууль тогтоомжийн дагуу гаргах, дүүргийн татварын баазад бүртгэл бүхий аж ахуйн нэгж, төсөвт байгууллагуудын бүртгэл хөтлөлт, тайлан тэнцэл гаргалтын үйл ажиллагаанд хяналт тавих, дүүргийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын санхүүжилтийг гүйцэтгэлийн дагуу олгох, түүний үр дүнг тооцох, орон нутгийн өмчийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах ажлыг удирдан зохион байгуулах, санхүү, төсвийн асуудлаар үнэн зөв бодит мэдээллээр шуурхай хангах ажлыг төсвийн ерөнхийлөн захирагчийн өмнө хариуцах үндсэн чиг үүрэг бүхий Засаг даргын Тамгын газрын нэгж мөн.
Санхүү, төрийн сангийн хэлтсийн чиг үүрэг
с нь дүүргийн төсвийн байгууллагуудыг төсөв, санхүү бүртгэлийн мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллах;
2.Монгол Улсын Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон төсөв санхүүгийн холбогдолтой хууль тогтоомжийг дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, түүний биелэлтэд хяналт тавьж, цаашид боловсронгуй болгох талаар санал дүгнэлт гаргах;
3.дүүргийн төсвийн төлөвлөгөөг боловсруулах, батлуулах, гүйцэтгэлийг хангахад шаардлагатай тооцоо судалгаа, мэдээ тайланг дүүргийн нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, төсөвт байгууллагуудаас гаргуулах;
4.дүүргийн төсвийн төлөвлөгөөг боловсруулах, батлуулах, сарын хуваарийг Засаг даргаар батлуулах, шаардлагатай тохиолдолд төлөвлөгөөнд зохицуулалт, өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулж шийдвэрлүүлэх;
5.төсөвт байгууллагын төлбөр тооцоо, гүйлгээг холбогдох журамд заасны дагуу хянаж, шуурхай үйлчилж ажиллах;
6.төсвийн гүйцэтгэлд бүртгэлээр хяналт тавьж, төсөвт байгууллагын төлбөр тооцоо, санхүүжилт зохих журмын дагуу зарцуулагдаж байгаа эсэхийг шалган зааварчилж ажиллах;
7.татварын болон татварын бус орлогын төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавих, татварын оногдуулалт, төлөлттэй холбогдсон маргаан шийдвэрлэх асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэх;
8.төсвийн үргүй зардлыг багасгах, өөрчлөлт оруулахад санал дүгнэлт гаргах, төсвийн үйл ажиллагааны зарцуулалтад хяналт тавих;
9.дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан төсвийн төлөвлөгөөг мөрдөж, төсөвт байгууллагуудын санхүүжилтийг олгох;
10.төсвийн ил тод байдлыг хангах, дүүргийн төсвийн зарцуулалтын талаар иргэд олон нийтийг мэдээллээр хангах;
11.тусгай шилжүүлгийн орлого, зарлагын гүйцэтгэлийг зохион байгуулах;
12.татварын баазад бүртгэл бүхий аж ахуйн нэгж, төсвөөс санхүүждэг байгууллагуудын хагас, бүтэн жилийн санхүүгийн тайланг хүлээн авч нэгтгэх ажлыг удирдан зохион байгуулах;
13.Төсвийн тухай болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн сангийн үйл ажиллагааны журмыг зөрчсөн, тогтоосон хугацааны дотор холбогдох мэдээ, тайлан тэнцлээ гаргаагүй байгууллага, албан тушаалтанд тогтоосон журмын дагуу арга хэмжээ авах;
14.дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагчийн эрх, үүргийн хүрээнд холбогдох хуулийг баримталж, санхүү, төсөв, хөрөнгө оруулалтын талаар хэрэгжүүлэх ажлын гүйцэтгэлийг хангаж ажиллах;
15.Төсвийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоомжоор олгосон эрхийн дагуу дүүргийн төсөвт байгууллагын нягтлан бодогч нарыг ажилд томилох, чөлөөлөхөд мэргэжлийн үүднээс санал дүгнэлт өгч, зөвшилцөх;
16.санхүүгийн бүртгэл, тооцоо, тайлан тэнцлийг гаргах, ажлыг сайжруулах талаар үр өгөөж, идэвх зүтгэлтэй ажилласан байгууллага, албан тушаалтанд урамшуулал шагнал олгох ажлыг зохион байгуулах;
17.дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төлөвлөгөө, ажлын задаргаа жагсаалтыг мөрдөж, бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны гүйцэтгэлд хяналт тавих, төлбөр тооцоог батлагдсан заавар журмын дагуу санхүүжүүлэх;
18.орон нутгийн өмчийн ашиглалт, зарцуулалтын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах арга хэмжээ авч ажиллах;
19.төрийн сангийн үйл ажиллагаанд мөрдөгдөх эрх зүйн актын хүрээнд төсвийн хэрэгжилтийг зохион байгуулахад мэргэжил арга зүйн зөвлөгөө, чиглэл өгч ажиллах.
Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэсДүүргийн нутаг дэвсгэр дэх хүнсний үйлдвэр, жижиг дунд үйлвэрлэл, ахуйн үйлчилгээ, төрөлжсөн зах, бараа хангамж, худалдаа, нийтийн хоол, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд төр, засаг, нийслэл, дүүргийн бодлогыг хүргэх, зохион байгуулах, үйлчлэх, хяналт тавих, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй ажиллаж байна.
Нийгмийн хөгжлийн хэлтэсМонгол улсын хууль тогтоомжийг хэрэгжvvлж, дүүргийн Засаг даргын 2012-2016 оны бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх зорилт, тухайн дэвшүүлсэн зорилтыг ханган биелүүлж, дvvргийн нутаг дэвсгэр дээрх нийгмийн салбарын байгууллагуудыг төрийн удирдлагаар хангахад оршино.
Архивын тасагДүүргийн төр, захиргааны байгууллагуудын ой санамж болсон архивын баримтыг хадгалан хамгаалж, иргэн хуулийн этгээдэд төрийн архивын үйлчилгээг хөнгөн шуурхай, хүртээмжтэй хүргэхэд оршино.
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвЭРХЭМ ЗОРИЛГО Дүүргийн засаг даргын 2020-2024 оны бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх зорилт, тухайн дэвшүүлсэн зорилтыг ханган биелүүлж, дүүргийн нутаг дэвсгэр дээр олон нийтэд дүүргийн үйл ажиллагааг сурталчилж, гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэх, цахим засаглалыг хэрэгжүүлэхэд оршино. Албан тушаал Нэр Өрөөний дугаар Холбогдох утас Хэлтсийн Дарга Б. Оюунгэрэл 217 88098221 Хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан ажилтан Г
Төрийн захиргааны удирдлагын хэлтэсЭРХЭМ ЗОРИЛГО Төрийн захиргааны удирдлагын хэлтэс нь дүүргийн нутаг дэвсгэрт засаг захиргааны үйл ажиллагааг Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах, төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, хороодын үйл ажиллагааг удирдан чиглүүлж, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллах үүрэгтэйгээс гадна Монгол улсын Засгийн газар, нийслэл дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн болон хууль тогтоомжийн хэрэгжилтийн явцад хяналт шинжилгээ, мониторинг үнэлгээ хийх, үр дүнг тооцох, хууль эрх зүйн мэдээлэл, сурталчилгаа, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх ажлыг зохион байгуулах, иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, төрийн албан хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх талаар сургалт зохион байгуулах, нийгмийн баталгааг хангах, зохицуулах, архив, албан хэрэг хөтлөлтийн стандартыг мөрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ. ХЭЛТСИЙН БҮТЭЦ, ҮҮРЭГ Монгол Улсын Их Хурлаар Шинэ үндсэн хуулийг 1992 онд баталснаар Монгол улсын нийслэл, аймаг, дүүрэг, сум нь хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор болон хөгжих хууль эрх зүйн үндэстэй болсон. Шинэ үндсэн хуулийн дагуу Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль батлагдаж 1992 оны 9 дүгээр сард Нийслэл Улаанбаатар хотын районуудын засаг захиргааны зохион байгуулалт өөрчлөгдөж шинэ бүтэц, зохион байгуулалт бүхий дүүргүүдийг байгуулсан байна. Монгол улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн дагуу тус дүүргийн Засаг даргын тамгын газрын бүтцэд хамаарах хэлтэс, алба, тасаг зохион байгуулдагджээ. 2013 оноос Захиргаа, хуулийн хэлтсийн бүтэц нь дүүргийнхээ нийт 32 хороодыг өдөр дутмын удирдлага арга зүйгээр хангаж ажиллаж байна
Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэсМонгол Улсын Засгийн Газар, нийслэл, дүүргийн Засаг даргаас сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн тухайн оны зорилтыг хангах, дэд бүтэц, тохижилтын чиглэлээр дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, дүүргийн иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.
Хууль, эрх зүйн хэлтэсҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ Албан тушаалтан тэдгээрийг хууль эрх зүйн зөвлөмжөөр хангах, гарах шийдвэрийн эрх зүйн үндсийг хянах дүүргийн хэмжээнд хяналт тавих Төрийн захиргааны байгууллагын анхан шатны нэгж хороодын үйл ажиллагаа арга эрх зүйн удирдлагаар хангах, үнэлгээ өгөх, хяналт тавих Улсын Их Хурал, Засгийн газар, нийслэл, дүүргээс гаргасан хууль, тогтоол шийдвэрүүдийг сурталчлан таниулах Албан тушаал Нэр Холбогдох утас Өрөөний дугаар Хэлтсийн дарга Д. Амарбаясгалан 70170111 320 Эрх зүйн маргаан шийдвэрлэлт, гэрээ түүний хяналт хариуцсан мэргэжилтэн П
Цэргийн штабТАНИЛЦУУЛГА Дүүргийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штаб нь батлан хамгаалах чиглэлээр гарсан хууль тогтоомжийн биелэлтийг орон нутагт хангах ажлыг тайван болон онцгой нөхцлийн үед зохион байгуулах, аж ахуйн нэгж, иргэдэд мэргэжил арга зүйн удирдлага туслалцаа үзүүлэх, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг. ЭРХЭМ ЗОРИЛГО Батлан хамгаалах хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчнийг дайчилгаагаар нөхөн хангах төлөвлөлтийг боловсронгуй болгох, дайчилгааны томилгоот албан тушаалтан, дайчилгааны бэлтгэл нөөцийн сургалтын чанарыг дээшлүүлэх, цэргийн алба хаах хэлбэрүүдийг сурталчлах, дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, нийгэм эдийн засгийн зорилтыг ханган биелүүлэх, батлан хамгаалах төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй шуурхай хүргэх АЖЛЫН ЧИГЛЭЛ 1. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг сурталчлах, батлан хамгаалах салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллах, Засаг дарга хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэхэд мэргэжлийн удирдлагаар ханган ажиллах, 2
Аж ахуйн тасаг
Хөдөө аж ахуйн тасаг
Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс
Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Баянголын 1
Бичиг хэргийн эрхлэгч: 70170118
Иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдол: 70173317 Б.Номин-Эрдэнэ
