Мэдээ, мэдээлэл
НЕБ-ЫН 67 ДУГААР СУРГУУЛИЙН АВТО ЗОГСООЛ 85 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-9-11

Дүүргийн 8 дугаар хороо НЕБ-ын 67 дугаар сургуулийн зүүн талд 3100м2 талбайг чөлөөлж явган, авто зам, авто зогсоолыг байгуулж буй

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2026-9-11

Хурлаар дүүргийн Боловсролын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн газар, Хүүхдийн төлөө зөвлөлийн ажлын албанаас хүүхдийн эрх, хамгааллын бодлогын хэрэгжилтийг танилцуулж, салбар дундын уялдаа холбоог сайжруулах, хүүхдийн эрхийг хамгаалах, тодорхой төрлийн гэмт хэрэг,зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээг эрчимжүүлэх асуудлаар мэдээлэл солилцлоо

ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД АНХ УДАА ФИЗИКИЙН КАБИНЕТ ШИНЭЭР БАЙГУУЛЛАА
2026-9-10

Дэлхийн зөн ОУБ, Ньюком групп өнгөрсөн хавар Нийслэлийн ерөнхий боловсролын 104 дүгээр сургуульд физикийн кабинет шинээр байгуулах санамж бичиг байгуулж байсан түүхтэй. Тэгвэл уг төсөл өнөөдөр биеллээ олж дүүргийн хэмжээнд анх удаа физикийн кабинетыг шинээр нээлээ

ЭВДЭРЧ, ГЭМТСЭН НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЯВГАН ЗАМ, ТАЛБАЙГ ШУУРХАЙ ЗАСВАРЛАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
2026-9-9

Дүүргийн менежерийн шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо

УЛИРЛЫН ТОМУУГИЙН ДАРХЛААЖУУЛАЛТ СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ ЭХЭЛЛЭЭ
2026-9-3

Монгол Улс 2026-2027 оны томуугийн улиралд БНСУ-ын Грийн кросс үйлдвэрийн улирлын томуугийн эсрэг “GCFLU” дөрөв болон гурван цэнт вакциныг хэрэглэж байна. Энэ жил Сонгинохайрхан дүүрэг 57130 зорилтод бүлгийн иргэдийг томуугийн дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөсөн

2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД 4 ЦЭЦЭРЛЭГ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЖ, 72 ЦЭЦЭРЛЭГТ УРСГАЛ ЗАСВАР ХИЙГДЖЭЭ
2026-9-1

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр дүүргийн тэргүүний нийслэлийн хүүхдийн 226-р цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Тус цэцэрлэг нь 2016 онд ашиглалтад орж, 5 бүлэг 28 ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан юм

МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 162 ДУГААР СУРГУУЛЬД ЭНЭ ЖИЛ 160 ХҮҮХЭД ШИНЭЭР ЭЛСЭН СУРАЛЦАНА
2026-9-1

Тус сургуульд 2026-2027 хичээлийн жилд 1500 гаруй суралцагч суралцаж, 100 орчим багш ажилчид ажиллана. Монгол-Оросын хамтарсан ерөнхий боловсролын 162 дугаар сургуульд хамтарсан хөтөлбөрийг 4 дэх жилдээ хэрэгжүүлж байгаа бөгөөд 1-4 ангийн 19 бүлгийн 570 орчим суралцагч орос хэлээр хичээллэж байна

НЕБ-ЫН 107 ДУГААР СУРГУУЛИЙН ДЭЭВЭР, ГАДНА ФАСАДЫГ БҮРЭН ШИНЭЧИЛЛЭЭ
2026-8-28

Нийслэлийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус сургуулийн дээвэр, гадна фасадыг бүрэн шинэчилж байгаа бөгөөд гүйцэтгэгчээр “Цагаан удам” ХХК ажиллаж байна. Дээврийн засвар бүрэн дууссан, гадна фасадын ажлын явц 90 хувьтай үргэлжилж байна. НЕБ-ын 107 дугаар сургууль нь 2006 онд баригдаж 20 жилийн турш үйл ажиллагаа явуулж байгаа боловч дээвэр, бүрэн фасадыг өнгөрсөн хугацаанд бүрэн шинэчилж байгаагүй юм

ЦАГДАА ТОЛГОЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД 500 МОД ТАРЬЖ БАЙНА
2026-8-28

Дүүргийн “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ, Дотоодын цэргийн 05 дугаар ангитай хамтран мөнгөн улиас, голт бор, шар хуайс, монос, өрөл, тэсмэг зэрэг чимэглэлийн мод тарьж байна. Эдгээр моднуудын үндэсний систем хамгаалагдсан бортогтой байгаа учраас ургалт нь 100 хувь байдаг гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо. Мөн цагдаа толгойн цэцэрлэгт хүрээлэнгийн тоглоомын талбай, сагсан бөмбөг, хөлбөмбөгийн талбайг засварлаж, хүрээлэнг тойрсон хашаануудын өнгийг сэргээн, эвдэрсэн хэсгийг гагнаж, усалгааны системийн моторыг иж бүрнээр нь сольж байна

“ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТ БА НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА” WORKSHOP ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-8-28

“Үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Аюулгүй дэмжигч-сургуулийн орчин” судалгаанд ерөнхий боловсролын сургуулийн 7-12-р ангийн 8 мянга гаруй хүүхдийг хамруулсан. Судалгаагаар үе тэнгийн дээрэлхэлт ахлах ангийн сурагчдын дунд цахимаар үйлдэгдэж байгаа дүгнэлт гараад байгаа юм

Мэдээ, мэдээлэл


Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.