Монгол Улсын Засгийн газраас “20 минутын хот” буюу иргэд оршин суугаа бүсдээ төрийн үйлчилгээг 20 минутад авдаг байх стандартыг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар “ХУРДАН” цэгээр дамжуулан хэрэгжүүлж байна. Хурдан цэгийн үйлчилгээ нэвтэрснээр нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, шинжилгээний хариу, зээлийн мэдээллийн лавлагаа зэрэг 43 байгууллагын 451 төрийн үйлчилгээг иргэд нэг дороос түргэн шуурхай авах боломж бүрдсэн. Өнгөрсөн онд дүүргийн 17 хороонд Хурдан цэгийн үйлчилгээний иж бүрэн тоног төхөөрөмжийг суурилуулсан. Өнөөдөр үлдсэн 26 хороонд “Хурдан” цэгийн тоног төхөөрөмжүүдийг гардуулан өглөө
Нийслэлийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн А/33 дугаар захирамж, дүүргийн засаг даргын А/20 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 36 хорооны айл өрхүүдээс агаар бохирдуулагч эх үүсвэрийн судалгаа гаргах, хяналт шалгалтын ажлыг хоёр дахь өдрөө зохион байгуулж байна. Шалгалтын явцад угаар мэдрэгчээ салгасан, батарей дууссан тохиолдлууд гарч байсныг батарейг нь сольж өгч хэвийн ажиллагаанд нь оруулж ажилласан ба яндангаа буруу угсарсан айл өрхүүдэд хэрхэн зөв угсрах талаар зөвлөгөө өгч ажилласан байна
2024 онд Байгаль орчин аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Францын Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр “Юрика” ХХК болон “Гэр өргөө” ТББ хамтран “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих замаар амьжиргааг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлсэн байдаг. Төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны зорилтот бүлгийн өрх толгойлсон 5 эмэгтэйд нарны панелыг олгосон
Дэлгэрэнгүй
Та манай үйлчилгээг үнэлнэ үү
Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, Баянголын 1
Бичиг хэргийн эрхлэгч: 70170118Иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдол: 70173317 Б.Номин-Эрдэнэ
Facebook
Messenger
Youtube
E-mail
70170117