| # | Нэр | Огноо | Дугаар |
ХҮМҮҮНЛЭГИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЖ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭД, АХМАД НАСТНЫ ЭМЧИЛГЭЭНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭХөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, ахмад настны эмчилгээнд дэмжлэг үзүүлэх зорилгоор Гандантэгчилэн хийдийн Тэргүүн хамба ламын ажлын алба, Жавзандамба хутагт төвийн Mindfulness бясалгалын төвийн бясалгалын сүсэгтнүүд, дүүргийн Бурхан шашинтны төв Амирлахуй дэва хийдүүдээс хүмүүнлэгийн ажлыг Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгууллаа. Энэ хүрээнд нийт 20 айл өрхөд хүнсний тусламж өгснөөс гадна дээрх иргэдийн эмчилгээнд зориулан 5.000.000 төгрөгийн дэмжлэг үзүүллээ.2025-7-3Хавсралт үзэх
Мартагдаж буй өв соёлын төрөл болох зангилаа бичиг, аялгуут үлгэрийг сэргээн хөгжүүлэх, хүүхэд залууст өвлүүлэн уламжлуулахад өөрийн хичээл зүтгэл, ур ухаанаараа түүчээлэн яваа 3 дахь үеийн өвлөн уламжлагч, дүүргийн 13 дугаар хорооны иргэн Б.Содномдаржаагийн ярилцлагыг хүлээн авна уу2025-6-2Хавсралт үзэх
Боловсролын байгууллагад 40 жил зураг, технологийн багшаар ажиллаж, 100 гаруй мянган шавь төрүүлсэн, Монгол улсын шилдэг зохион бүтээгч, боловсрол судлалын магистр, зөвлөх багш, боловсролын тэргүүний ажилтан 2 дахь үеийн өвлөн уламжлагч дүүргийн 27-р хорооны Ж.Дэмбэрэлийн ярилцлагыг хүргэж байна.2025-6-2Хавсралт үзэх
3 дахь үеийн өвлөн уламжлагч, дүүргийн 22 дугаар хорооны иргэн Ч.Золзаяа тэмээний ноос, зогдор, адууны дэл, сүүлний хялгас, сарлагийн саваг, хөөвөр, хонины ноос унгасаар Монгол гэрийн туслах хэрэгсэл болох бүслүүр, хошлон, чагтага, баганын боолт, унины сагалдарга, өрхний оосор зэрэг эд зүйлсийг томж урладаг.2025-6-2Хавсралт үзэх
Хил хамгаалах байгууллага 9+3 хөтөлбөр хэрэгжүүлж сонсогчид хилчин ахлагч, хилчин шалгагч, хилчин дроны нисгэгч, оператор, хилчин дохиолол хяналтын ажилтан, хилчин жолооч гэсэн 5 төрлийн сургалтад хамрагдаж байна. Сургалтын талаар 2024 оны нэгдүгээр ээлжээр Сонгинохайрхан дүүргээс хугацаат цэргийн албанд татагдсан цэргүүдээс тодрууллаа.2025-4-24Хавсралт үзэх
Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 2 байршилд иж бүрэн гудамж замыг гүйцэтгэхээр болсон. Энэ бүтээн байгуулалтын ажлын талбарт өртөж байгаа хороодын иргэдтэй төсөл хэрэгжүүлэгч нэгж, гүйцэтгэгч байгууллагууд уулзалт зохион байгууллаа. Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн өнөр бүсийн 12, 13, 14, 15, 16, 17, 30, 31 дүгээр хороодын иргэдтэй уулзаж төслийн танилцуулгыг хүргэж санал солилцлоо.2025-4-24Хавсралт үзэх
Газраа зориулалтын дагуу ашиглаагүй эзэмшил газрын эрхийг цуцалж тохижилтын ажлыг гүйцэтгэнэ. 2015 онд иргэн Б.Гансүх Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд гэр орон сууцны зориулалтаар газар эзэмшсэн. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл газраа зориулалтын дагуу ашиглаагүйн улмаас эзэмшил газарт нь бетон хавтангийн хаягдлууд овоорч гэмт хэрэг зөрчил ихээр гардаг нэгж талбар болжээ. Дээрх газрыг чөлөөлж ногоон тохижилтын ажлыг гүйцэтгэхээр боллоо.2025-4-9Хавсралт үзэх
Хөгжилд миний оролцоо нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт өрхийн үйлдвэрлэл эрхлэгч С.Хишигдалай оролцож байна. Тэрээр арьсаар цүнх, хэтэвч, түлхүүрийн оосор гэх мэт бусад бүтээгдэхүүнүүдийг урладаг ба “Ихэр буян” брэндийг үүсгэж үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлжээ. Өдгөө 1200 гаруй цүнх урлаж, бүтээгдэхүүнээ хэрэглэгчийн гарт хүргээд байна.2025-2-24Хавсралт үзэх
Хөгжилд миний оролцоо нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт өрхийн үйлдвэрлэл эрхлэгч С.Хишигдалай оролцож байна. Тэрээр арьсаар цүнх, хэтэвч, түлхүүрийн оосор гэх мэт бусад бүтээгдэхүүнүүдийг урладаг ба “Ихэр буян” брэндийг үүсгэж үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлжээ. Өдгөө 1200 гаруй цүнх урлаж, бүтээгдэхүүнээ хэрэглэгчийн гарт хүргээд байна.2025-2-24Хавсралт үзэх
“Хөгжилд миний оролцоо” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт СХД-ийн 34-р хорооны иргэн Б.Мөнхбаяр оролцлоо. Тэрээр өөрийн хүүгийн хамт гэрийнхээ үүдэнд гал тогоо, хүүхдийн өрөө зэргийг барьжээ. Б.Мөнхбаяр гэр хороололд халаалт, дулаан, усыг хэрхэн шийдвэрлэх боломж байгаа талаар сонирхолтой яриа дэлгэлээ.2025-2-12Хавсралт үзэх
Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Баянголын 1
Бичиг хэргийн эрхлэгч: 70170118
Иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдол: 70173317 Б.Номин-Эрдэнэ